Цементийн үнийн өсөлтийн гомдол санал ШӨХТГ-т ихээр иржээ. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн байна.
Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнэ нэмээгүй байсан.
Цемент худалдан борлуулж байсан 15 гэрээт аж ахуй эрхлэгчид зөрчлийн хэрэг нээн шалгаад 6 аж ахуй эрхлэгч худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүй үнийг нэмэгдүүлсэн тул тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үйлдэвэрлэл эрхэлэхгүй дундаас нь ашиг олдог ийм дамчид л хамаг юмны үнэ өсгөөд байгаа юм үүн сайн хяналт тавьмаар байгаа юм
1 цагын өмнө 50 кг цемент 26000 төг өөр авлаа.Эрдэнэт Шархай захаас