Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, хаягийн тухайд хаанаас импортолсон нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна. Манай улсад худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн хаяг шошго, гарал үүсэл, хэрэглэх заавар нэмэлт шошготой байх ёстой.
Мөн Англи, Монгол, ОХУ гэсэн гурван хэлээр бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгч байх ёстой. Гэтэл шошго дутуу, хаанаас импортолсон гэдэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна. Манай байгууллагын улсын байцаагч нар дэлгүүрээс түүврийн аргаар 10 бүтээгдэхүүн авахад 6-7 нь дээрх зөрчилтэй байна.
Цаашид иргэд, үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран энэ асуудлыг таслан зогсоохгүй бол хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх эрсдэлтэй байна.
Мөн хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдийн барааны кассын үнэ болон болон лангууны үнийн зөрүүтэй асуудлаар шалгалт хийж, зөрчигдөж буй дүрэм стандартыг тодруулсан. Лангууны болон кассын үнэтэй зөрөх зөрчил гаргасан таван дэлгүүрийг тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа. Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна хэмээн ШӨХТГ-өөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.