СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

Д.Амарбаясгалан: Удирдах албан тушаалтнууд иргэдийн санал гомдлыг шууд хүлээн авч, шийдвэрлэх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.

11-11 төвийг өргөтгөн шинэлчилснээс хойш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2022.09.05) 70455 иргэн хандсанаас 26654 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр иргэдтэй уулзлаа. Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн Н тэтгэврийн асуудлаар саналаа хэлж, шийдвэрлэлтэд нь анхаарахаа сайд илэрхийллээ.

Тэрбээр иргэдийн дуудлага бүрийг алдалгүй авах, санал гомдлыг нь шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллахыг тус төвийн ажилтнуудад захилаа. Мөн цаашид тус төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, . Энэ хүрээнд 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барина гэлээ.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн, цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.