СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтарсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх норм дүрэм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлийн хяналт шалгалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байдал, Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал, Холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал, юм.  

Хяналт шалгалт есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.