СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

Угсралтын ажлын дараа нөхөн сэргээлт хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийсэн юм. 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, байна.

Энэхүү бүтээн байгуулалтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохыг ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ. Шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 м газар хийж гүйцэтгэн, байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.