Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг зарлах гэж буйгаа хичээлийн шинэ жилийн нээлтийг өдөр мэдэгдсэн.
Тэрбээр “Нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт мэдээлэл хийж ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа. Мөн их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байна” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2022.09.06/ БШУЯ-ны 401 тоотод Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр зарлаад байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.