Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Марузын рашаан орчмын хогийг цэвэрлэсэн байна.
Нийт хоёр тонн гаруй хог цэвэрлэж, Тосонцэнгэл сумын төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.
Мөн амрагчдад болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тухай хуулиар сурталчилгаа хийж, гарын авлага материал, хогийн уут зэргийг тарааж ажиллаж байна гэдгийг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Соёлт хотын соёлт иргэдийн үлдээсэн хог. Тэд тархиныхаа ердөөл нэг хувийг ашигладаг .