СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-05

Д.Амарбаясгалан: Эрдэнэт үйлдвэрийн даргын ажил хүлээлцэхэд 7-10 хоногийн хугацаа зарцуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газраас өнгөрсөн долоон хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын даргаар томилох шийдвэр гаргасан.

Гэсэн ч шийдвэр одоог хүртэл албажаагүйгээс Г.Ёндон ажлаа хүлээж аваагүй байгаа юм.

Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл өгдөг. Тус газар хорооныхоо хурлыг хийх замаар ажлыг хүлээлцүүлэх процесс болно.

Өмнө нь томилогддог, ажил хүлээлцдэг үйл явц бүх түвшинд туйлын хариуцлагагүй явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын уялдаатай холбоотой зүйл бүх түвшинд хаягдаж ирсэн. Бид ажил хүлээлцэх үйл явцыг нэг өдөр, нэг цагийн хугацаанд хийгдэнэ гэж боддогоо өөрөөр харах ёстой.

Ялангуяа .

"Эрдэнэт үйлдвэр" дээр ажил хүлээлцэх үйл ажиллагаа эхэлсэн. Түүнээс өмнөх дарга нь ажлаа өгөхгүй гэж цааргалж байгаа зүйл огт байхгүй. Төр хаанаа хэнийг хэзээ яаж ажиллуулахаа шийдэж чаддаг байх ёстой" хэмээх тайлбарыг өгөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.