СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-05

Б.Алтансүх: Ялтсан төхөөрөмжийг шинээр дөрвөн чиглэлд суурилуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын зарим айл өрх, ААНБ-ууд жилийн жилд халахгүй, даарч хөрч, зутарч өвөлжиж байна гэх гомдлыг тээсээр нэлээд хэдэн жилийг ардаа орхисон.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажил авсан анхны өдрөөсөө эхлэн энэхүү халаалтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын удирдлага, инженер техникийн болон холбогдох хүмүүстэй уулзаж, үйл ажиллагаатай нь хэд хэдэн удаа очиж танилцаж байсан удаатай.

Тэгвэл энэ байдлыг халах үүднээс үйл ажиллагаандаа эрс шинэчлэлт хийхээр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын шинэ дарга Б.Алтансүх шийджээ. Тэрээр Энэхүү төхөөрөмж нь манай аймгийн хувьд шинэлэг боловч дэлхийн олон оронд ашигладаг аж. Харин 2006 оноос Улаанбаатар хотод нэвтэрчээ. Тус байгууллагын инженер техникийн ажилчид энэхүү дахин дамжуулах шугамаа шинээр тавьж, тоноглолуудаа угсарч байхад нь таарч Б.Алтансүхтэй ярилцлаа.

-Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Шинэ обьект барьсан харагдана. Энд яг ямар үйл ажиллагааг явуулах бөгөөд энэ суурилуулж буй төхөөрөмжүүдээ танилцуулахгүй юу?

-Бид өвлийг өнтэй давах, халахгүй байна гэсэн гомдлыг цаашид гаргахгүй байх үүднээс үйл ажиллагаандаа шинэчлэлт хийхээр зорьсон. Одоо энэ Гандангийн зүүн урд буюу “Сэлэнгэ” зочид буудлын баруун урд талд барьсан энэ обьект бол "Дулаан хувиарлах төв". Бид үүнийг шинээр барьж байгаа юм. Манайхны хэлдгээр бол ЦТП гэдэг.

Энэ бол орчин цагийн төхөөрөмж, одоо Улаанбаатар хотод энэ системийг хэрэглээд нэвтрүүлээд явж байгаа. Энд бид 1, 2-р хэлхээг үүсгээд дунд нь халаалтын зохист төхөөрөмж гэдэг ялтсан төхөөрөмж тавина. Нэг үгээр хэлбэл энэ обьект дотор 2 жигүүрээр халаалтын цогц төхөөрөмж угсрагдаж байгаа гэсэн үг. Нэг нь аймгийн ЗДТГ-ын чиглэлд түүний баруун талын бүх айл, өрх, албан байгууллагууд руу. Нөгөө чиглэлд нь хойшоо ЗДТГ-ын зүүн тал, Хүнсний хуучин зах чиглэлийн обьектууд хамрагдаж холбогдоно. Нэг ёсондоо энэ хоёр цэгийн бүх тоноглолууд нь энэ дотроо нэг дор цогцоор угсрагдаад ирэх 2022-2023 оны өвлийн улиралд ажиллах юм.

Мөн энэ обьект бол манай үйлдвэрийн ажлын нэг хэсэг. Энэ дотор ажлын өрөө, нойл бүгдийг байгуулна.  

-Энэ цогц төхөөрөмжийг суурилуулснаар хүчин чадал нэмэгдэж, халаалт сайжирах юм байна гэж ойлгож болох нь ээ?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Ер нь манай станц чинь өөрөө мэргэжлийн хувьд хамааралтай схем гэдэг зүйлээр ажилладаг юм. Бүх үйл ажиллагаа маань станцаасаа их хамаардаг гэсэн үг. Одоо бол миний энэ хийлгээд байгаа зүйл бол хамааралгүй схем. Нэг хоёрдугаар хэлхээ гэж үүсгэж явах. Ингэж халаалалтын цогц төхөөрөмжийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн ачаалал, дулаан хангамжийн найдвартай түгээх, дулааны үр ашгийг дээшлүүлэхэд их олон давуу талтай.

Сэлэнгийн хэрэглэгчид, та бүхэн мэднэ шүү дээ. Жилийн жилд халдаггүй, үргэлж хэл ам дагуулдаг аймгийн ЗДТГ, Цэнхэр байрууд, хойшоо Боловсролын газар гээд жилийн жилд доголдолтой, халдаггүй.

-Энэ дээрх байгууллагууд, түүнийг тойрсон айл өрхүүд ч гэсэн ингэж халдаггүй байсан шалтгаан нь юу байв?

-Эдгээр нь манай төгсгөлийн хэрэглэгчид. Тэнд халаалт, даралт, температур, зарцуулалт ерөөсөө хүрч очиж чаддаггүй байсан. Энэ цогц төхөөрөмжийг нэвтрүүлээд хоёрдугаар хэлхээ үүсгээд ажиллуулаад ирэхээр нэмэлт хэрэглэгч, нэмэлт ачаалал үүсгэхэд 100 хувь боломжтой болж байгаа юм. Өнөөдөр манай зуухны гарч байгаа ачаалал нь 3 зуух нийлээд 28 ккал гаргаж байгаа. Гэтэл хэрэглэгчийн ачаалал 6 ккалаар давчихсан. Ингээд ирэхээр ердөө төгсгөлийн цэгүүд ерөөсөө халахгүй, зарцуулалт хүрэхгүй, ус нь хоосроод ирдэг байсан.

Тийм учраас үүнийг сайжруулах ганц систем бол энэ хамааралгүй систем. Үүнийг орчин цагийн халаалтын цогц төхөөрөмж гэж энэ ялтсан төхөөрөмжийг хэлээд байгаа юм. Энэ бол монголоос өөр бүхий л оронд нэвтэрсэн, харин монголд 2006 оноос орж ирсэн байгаа.

-Тэгэхээр энэ төхөөрөмжийг нэвтрүүлснээр шинэ эх үүсвэр нэмж болох бөгөөд хүчин чадал нь улам нэмэгдэх болж байна уу?

-Тийм ээ. Хэдэн ч хэрэглэгч нэмж болно. Тухайлбал аймгийн ЗДТГ-аас хойшоо, зүүн тийшээ хэдэн ч хэрэглэгч нэмж холбох нөөц гарч ирж байгаа юм.

Ер нь манай станц дээр Сүхбаатар сумын төвд ийм дулаан хувиарлах төв 11 ширхэг байхад л Сүхбаатар сум манай станцаас хангагдаж байгаа нийт хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр бүрэн найдвартай хангана гэсэн үг. Одоо өнөөдөр манай байгууллагаас аймгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр, өөрийн бололцоогоор одоогоор 4 газарт ийм цогц төхөөрөмжийг угсраад байна. Дараа жилээс үлдсэн төхөөрөмжөө хийхээр улсын төсвийн хөрөнгө, зураг төсөл хөөцөлдөөд л явж байна.

-Энэ төхөөрөмжийг суурилуулсны дараа станц дээр ямар нэгэн доголдол гарах уу. Хэрхэн станцтайгаа уялдаж өгөх бол?

-Үүнийг хийсний дараа манайх станц дээрээ темпертурын графикаа өөрчлөх ажил хийнэ. Одоо 95/70 гэсэн графикаар явдаг. Энэ халаалтын цогц төхөөрөмжийг хийснээр 120/70 гэсэн график руу орох ёстой. Манай суурьлагдсан халаалтын зуух маань өөрөө 150/70-ын графиктай буюу 150 градус ус гарах хүчин чадалтай зуух байгаа.

Гэтэл өнөөдөр 95 градусаас илүү гаргаж болдоггүй. Яагаад гэвэл барилгын норм дүрэм, техникийн арчлалтын дүрмээ мөрдөхгүй бол болохгүй шүү дээ. Энэ халаах хэсэг дээр 95 градусаас илүү ус байх ёсгүй учиртай юм. Тэгээд тэр градусдаа баригдаад өнөөдөр манайх илүү градус гаргаж чаддаггүй байсан. Энэ халаалтын цогц төхөөрөмжийг нэвтрүүлснээр дулааны эрчим хүч, үр ашиг маш сайн дээшилнэ. Үүнийг хэрэглэснээр манай станцад ч гэсэн маш их нөөц гарч ирж байгаа.

Өнөөдөр 30 ккалын холбож суурилагдсан ачаалал нь байгаа ч гэсэн энэ халаалтын цогц төхөөрөмжийг угсарснаар манайд дахиад 30 ккалын нэмэгдэл нөөц гарч ирж байгаа. Тэгэхээр цаашид аймгийн ерөнхий төлөвлөгөөний байшин барилгуудыг холбох нөөц боломж маш их гарч ирж байгаа юм. Ирэх өвөл хэрэглэгчдэд үр дүн нь харагдана аа.

-Энэ Шар байруудын урд байрладаг дамжуулах төв дээрээ бас энэ төхөөрөмжийг суурилуулж байгаа юм уу. Энд сууриулуулснаар шар байруудад хэр нөлөөлөх вэ?

-Энэ манай ЦТП-3 гэдэг дулаан дамжуулах төв. Эндээс Шар 5 давхарууд бүгд холбогдож халаалтаа авдаг. Эдгээр байрууд мөн л өвөлдөө алаг цоог, зарим нэг нь халахгүй, зарим нь халдаг. Гэхдээ дийлэнх нь халахгүй талдаа байсан. Тэгээд бас л нөгөө халаалтын цогц төхөөрөмжөө энд угсарч, хоёр ялтас, насостой нь хамт угсарсан. Үүнийг угсарснаар бас л хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг найдвартай түгээх, доголдол үүсгэхгүй байх, халаалтын үр ашгийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа гэсэн үг.

Би түрүүн хэлсэн энэ цогц төхөөрөмжийг 4 газарт угсарч байгаа гэж. Хоёр дахь нь энэ. Энд үүнийг угсарч байгуулснаар бас л Шар байруудын чиглэлд хэрэглэгчид нэмэх боломжтой болж байгаа юм. Ер нь манай энэ шугам чинь эх үүсвэрээсээ хэрэглэгчид нь их алслагдсан, геодизийн хувьд хэрэглэгчид нь станцаасаа маш өндөр цэг дээр байрладаг байсан учраас бас л ийшээгээ даралт зарцуулалт нь хүрдэггүй  байснаас халаалт доголдож очдог байсан.

-Энэ төхөөрөмжийг суурилуулснаар дулааны эрчим хүч нэмэгдэхээс гадна хэрэглэгч нэмэх, шинээр обькет барьж болох олон давуу тал бий болох нь ээ?

-Яг тийм. Энэ халаалтын цогц төхөөрөмжийг нэвтрүүлснээр шар байр чиглэлд хэрэглэгчдийн халаалт сайжирна. Энэ үйл ажиллагаа чинь 2006 оноос Улаанбаатарт нэвтэрч эхэлсэн. Иймээс өнөөдөр маш их нөөц гарч ирж Улаанбаатр хотод энэ олон обьектуудыг дулааны станц, шугам сүлжээнүүд нь авч явж байгаа юм. Тэгэхээр манай станц ч гэсэн яг л Улаанбаатар хотын  жишиг рүү орох ёстой. Тэгээд эхнээсээ энэ жил аймгийн хөрөнгө оруулалт, байгууллагын дотоод нөөц боломжийг ашиглаад энэ хамааралгүй схем рүү би оруулж байгаа юм.

Ерөнхийдөө бид станц дээрээ дахиад нөөц гаргаж ирэхгүй л бол өнөөдөр энэ хамааралтай схемийн маань нөөц, хүчин чадал цаашаа явах боломжгүй, яг тулчаад байгаа. Шугам нь ч тулчаад, станцын нөөц нь ч тулчаад байгаа юм. Тэгэхээр дулааны эрчим хүчний үр ашгаа дээшлүүлэхийн тулд, энэ олон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангахын тулд, энэ аймаг орны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан шинээр баригдаж байгаа олон хэрэглэгч, обьектуудыг нэмэхийн тулд ийм систем руу нэг нэг алхамаар орохгүй л бол цаашдаа болохгүй ээ. Энэ системийг нэвтрүүлснээр маш их үр нөлөө гарна.

-Халаалт муу байх, дулаан алдах зэрэгт олон шалтгаан нөхцөл байгаа болов уу, Бас хэрэглэгчдээс  шалтгаалсан зүйл байдаг уу?

-Сэлэнгэ аймгийн тухайд анх зураг төсөв гаргахдаа алдаатай байгаа зүйл бий. Тухайлбал шугамаа хэрэглэгчээсээ холуур тойруулаад явуулсан, газрын түвшингээсээ маш доогуур хийгдсэн. Шугам нь их муудсан, маш их хагардаг гэх мэт. Энэ жил бид ЦТП-ээсээ трас гаргаад Шарын 10-р байр хүртэл 5 шугамыг шинээр сольж байна.

Шар 5 давхарууд өнгөрсөн өвлийг бодвол халаалт сайжирна. Гэхдээ шугам солилоо гээд байруудын халаалт сайжрахгүй тал бас бий. Учир нь дотор систем нь олон жил болсон, муудсан. Мөн айлуудаас өөрсдөөс нь бас маш их хамааралтай байдаг. Тухайлбал цонх, хаалгаа дулаалаагүйгээс дулаан алдалт маш ихтэй. Үндсэн барилгын проеторыг дур мэдэн өөрчилсөн зэрэг нөлөөлдөг. Би үүнийг бас давхар шалгаад айл бүрээр ороод явж байгаа гэв.

-Шинэ төхөөрөмжийн ажиллагаа яаж явагдах вэ?

-Энэ бол бүтэн автомат систем. Бараг хүний оролцоогүйгээр ажилладаг. Гадна агаараас мэдээлэл аваад автомат хаалтууд нь өөрөө гадна агаарыг дотор системтэйгээ уялдуулж өгдөг. Ингэснээр өөрөө автоматаар ажиллаж байдаг ийм систем. Тэгэхээр хүний ажлын бүтээмж багасаад, нарийн хэмжүүр талруугаа орж байгаа юм. Станц дээрээсээ бүх мэдээллээ аваад хаалт болон үйл ажиллагаагаа өөрөө удирдаад явдаг төхөөрөмж.

Эх сурвалж: Монцамэ.мн 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
192.82.67.106

Ongoing jil Arai l deerdsen... ene jil having both boltgui...amjilt ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.