СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-05

"Слава"-г орос, "Сакура", "Сүши"-г япон будаа хэмээн иргэдийг төөрөгдөлд оруулж, худалдаалж байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будааг Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж, борлуулж байжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун дараах мэдээллийг өглөө.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

- Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт шалгалт хийх явцад будаатай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Зарим будаа савлагаандаа хүрэхгүй тохиолдол байна. Мөн Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна.

Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой. . Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй.

Оюуны өмчийн газар барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.64

Иргэдийн төлөө ажиллаж буй Та бүхэндээ баярлалаа

Зочин
2 жилийн өмнө
202.21.107.61

Япон сортын гэж хэлэх нь зөв шд. Япон будаа гэж хэлээгүй л байна шүү. Эргүү эргүү юм хийж байх юм даа

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.237

Худалдаачид гэж мөнгө л олж байвал хүн ардаа бодох сэтгэлгүй юмаа.дандаа хуурна.Хятад ногоог монгол гэж хуурна.хэзээ нэгэн цагт муугаа үзнэдээ.

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.148

Энэ слава будаа маш муу хятад будааг савалдаг бх энэ дүүхээ номин супер маркууд нарансупер маркет лангууны үнэ кассны зөрүү дандаа гардаг мөн мини маркет эдгээр дэлгүүрт шалгах хрэгтэй

Сүхбаатар
2 жилийн өмнө
202.126.90.72

ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН АНХ РЕКЛАМДСАН ТЭР ХҮНТЭЙ ТООЦОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ,ТӨЛБӨР ГАРГУУЛАХ,ХАРИУЦЛАГА ТООЦ

Хэрэглэгч
2 жилийн өмнө
43.242.243.9

Ийм бараа маш их байгаа. Ажлын амжилт

Хэрэглэгч
2 жилийн өмнө
43.242.243.9

Ийм бараа маш их байгаа. Ажлбн амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.