СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-05

Сайжруулсан түлшний 227 борлуулагчийг шинээр сонгон шалгаруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.09.05/ болжээ. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгуулсан байна.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах, тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байгаа юм. Сурагчдын 158 автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 98 хувьтай асаж буй ажээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон юм.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийн хувьд 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан гэсэн юм.

Хот тохижилтын газрын тухайд тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг хийж дуусгажээ. Цас орж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 2000 тонн бодис, 886 тонн давсны нөөцөлсөн бөгөөд зам талбайн 270 үйлчлэгчийг дулаан хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгслээр хангахаар тооцож бэлтгэл хангасан байна. Тус газраас нийслэлийн хэмжээнд 33 байршилд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд тохижилтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа юм. Мөн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.