Улаанбаатар хотын номер-1 асуудал болох утааг өнгөрсөн хугацаанд бууруулж чадсан амжилт дээрээ дөрөөлж, 2020 оны сонгуулиар эрх баригч Монгол ардын нам "түгжрэлийг мэдэгдэхүйц багасгана" хэмээн амлаж ялалт байгуулсан билээ. Энэхүү амлалтыг биелүүлэх хугацаа хоёр оны дараа "дуусах" гэж байна.
Толгой мэдэн хариуцах ёстой Нийслэлийн Засаг дарга "ажил ихтэй" учир Монгол улсын сайд хэмээх албан тушаалыг тусгайлан гаргаж, түүнтэй гар нийлэн ажиллуулахаар болоод байгаа. Түгжрэлийг бууруулахгүй бол 2024 онд МАН нийслэлд ялах нь эргэлзээтэй болно.
Иймд, энэхүү асуудлыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж /УТҮГ/-д хариуцуулсан агаад эхний ажилдаа "ханцуй шамлан" орсон бололтой. Гадаадын зээл тусламж /түгжрэлийг бууруулахад/-д шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний тендерийг саяхан зарлажээ. Энэхүү ажлыг 1.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх аж.
Өөрөөр хэлбэл, аль нэгэн аж ахуйн нэгж түгжрэлд зөвлөгөө өгөх нэрийдлээр 1.8 төгрөг "халаасалж" болох нь ээ. Энэ нь иргэдийн дургүйцлийг төрүүлж эхлээд байна. Олон улсын тендерийн материал бүрдүүлэх, хяналт шалгалт хийх чадамжтай хүн Нийслэлд байхгүй гэдэгт иргэд итгэхгүй байгаа юм.
Нийслэлийн удирдлагуудад түгжрэлийг бууруулахын тулд урьд хожид байгаагүй их мөнгө буюу 420 тэрбум төгрөг захиран зарцуулах мэдлийг өгөөд байгаа. 420 тэрбум төгрөг энэ мэт зөвлөх үйлчилгээнд яваад байвал 1-2 жилийн дотор нүдэнд харагдахуйц үр дүн гарна гэж хүлээлтгүй болж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дүүргүүдийн хооронд орц гарц гаргах зогсоол байгуулах түгжрэлгүй болгох өндөр урамшуулалтай уралдаан зарлаа ! Газар чөлөөлөлт гүүр гарц бий болгох мэтэд гаргасан зардалийг нь төр нийслэлээс гаргаад өгчих! Цаадуул чинь хороодынхоо хооронд өндөр шагналтай уралдаан зарлаад хаана юу хийхээ мэднэ! Ирэх намар гэхэд янзын болно доо!. Үүнийг л амьдралд ойр ажлын гүнд орж ажиллана гээд байгаа юм шүү дээ! 420 тэр бумаа үүнд л зарцуул дэмжээд өг! Дээрээс нь Машин авхад өгдөг бүх зээлийг зогсоочих! Бүх ок болно. Сүхээ сайдаа, Сумъяа даргаа!
Хөөе би үнэгүй зөвлөе бүх их дээд сургууль бүх захуудаа хотоос гаргачих оо түгжирэл НЕТ болно
Тэр их мөнгөөрөө зах сургуулиудаа нүүлгэчих ээ сда юмаа юм хийх болхоороо л мөнгө шаах юмаа эхлээд бодчих юм өлөн сдакууд