СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-05

🔴LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдах "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох болсонтой холбогдуулан ЗГ-ын хуралдааныг өнөөдөр хуралдуулжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хийж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны яамнаас хоёр асуудал хэлэлцүүлсэн. Нэгдүгээрт, ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох тухай юм.

Энэ удаагийн чуулган нь шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд болно. 

Тус чуулганы санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын засгийн газрын тэргүүн, 28 улсын сайд нар оролцох төлөвтэй байна.

Хоёрдугаарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Тус уулзалт жилд хоёр удаа болдог.

Энэхүү чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайдын улстөрийн харилцаанаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөж байна. Хоёр талын яриа хэлэлцээрийг олон улсын түвшинд урагшлуулах, өргөжүүлэхэд эдийн засгийн чуулга уулзалтууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхий сайд энэ уулзалтад маш тодорхой зорилтуудыг тавьж байгаа. Нэгдүгээрт, томоохон төслүүд болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын баруун босоо, зүүн босоо зэрэг төмөр замын асуудлууд, төмөр замын төв коридорын асуудлууд, мөн эрчим хүчний нийлүүлэлт болон гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.