СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-05

Азийн архитектурын үзэсгэлэн маргааш эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Азийн Архитекторуудын чуулга уулзалт -21" олон улсын арга хэмжээ 2022 оны 09-р сарын 04-09-н өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.

Энэхүү олон улсын нэр хүндтэй арга хэмжээний хүрээнд 2022 оны 09-р сарын 6,7-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд 

“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитектурын үзэсгэлэн нээгдэнэ.

Монголын хот төлөвлөгч, архитекторууд уг үзэсгэлэнд шинэ санаа, шилдэг бүтээлүүдээрээ оролцож байгаа тул Та бүхнийг үзэсгэлэн үзэж сонирхохыг урьж байна. 

Уг үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнд Азийн хот төлөвлөгч, архитекторуудын бүтээл, Монголын хот төлөвлөгч, архитекторуудын бүтээл, Монгол Улсын хөгжил тогтвортой хот байгуулалтын ирээдүй /бодлого төлөвлөлт төсөл хөтөлбөр/, Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил тогтвортой хот байгуулалтын ирээдүйн /бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн хэсэг/, Дэлхийн торгоны замын уулзвар эртний нийслэл Хархорум хот /үзэсгэлэн, музей галерей/ гэсэн уран бүтээлүүд тавигдана.

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээр ном хэвлэн гаргах ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.