СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 8-13 метр. Сэрүүсэж 7-9 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.