СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-03

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хамгаалах бодлогыг тууштай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анхны албан уулзалтаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хийсэн байна.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж буй ХЭҮК-той нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Түүнчлэн Үндсэн хуулиар тунхагласан “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлоон хөгжүүлэхэд төрийн бүх албан хаагчид, хүний эрхийн төлөө ажиллах чиг үүрэг бүхий байгууллагууд нягт хамтран ажиллана гэлээ.

Мөн Монгол төрийн бодлогын эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа гэдгийг онцолжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.164.190

Tiim bol er oronoo gesen humuusiig sulla gadnii gar hul sanhuujdeg tagnuul iin udirdlaga aa soli

Хх
2 жилийн өмнө
64.119.25.135

Попуудаа улсын мөнгө баялаг идсэн хүний өөрийн хулгайч нараас мөнгө хөрөнгөө олж ав! Замбраагаа алдсан гадаадын компануудыг шалгаж гаргахыг нь гарга! ГИХГ аа шалга өөрчлөлт хий!

Zochin
2 жилийн өмнө
192.82.84.77

Az jargal husey Demjdeg shuu ahaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.