СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ.

2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэх шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ 3 кг орчим,өөр 4 төрлийн нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.