СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-02

Б.Баасандорж: Сайжруулсан шахмал түлшний чийгшлийг дахин бууруулах шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл, түүхий эд болон бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, шинэчлэн баталсан сайжруулсан шахмал түлшний стандартын хэрэгжилт, төмөр замын ажлын явц зэрэгтэй газар дээр нь танилцаж, шийдэл гарцыг ярилцаж, заавар зөвлөмж өгөв.

. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсний дараа буюу энэ сарын 15-наас хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. “Нэн тэргүүнд Зүүн бүсийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний чийгшлийн хэмжээг бууруулах шаардлагатай. Баруун бүсийн үйлдвэрийн түвшинд буюу 2.8 хувьд хүргэх боломжтой”-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцлов.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлшний хүхрийн агууламж, тоосжилт, чийгшлийг бууруулах зорилгоор шохойн чулууг /доломит/ барьцалдуулагчаар ашиглаж туршиж эхэлжээ. Лабораторийн эхний шинжилгээгээр хүхрийн агууламж хоёр дахин буурч, тоосжилт багасч, чийгшил 5.6 хувьтай гарсан үр дүн үзүүлснийг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцуулав.

-Зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлшний хоёр хатаагч угсарч байна.Энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр шахмал түлшний чийгшлийн хэмжээг бууруулах боломж бүрдэх юм.

Үүнээс Зүүн бүсийн үйлдвэрт 20 мянган тонн шахмал түлш нөөцөлж, эхний ээлжид Налайх дүүргийн оршин суугчдын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.