СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайванийн магнат 3.3 сая "иргэний дайчны" армийг санхүүжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Тайванийн микрочипний салбарын магнат Роберт Цао Хятадын түрэмгийллээс хамгаалахын тулд 3.3 сая "иргэний дайчин" болон мэргэн бууч бэлтгэх төлөвлөгөөгөө зарлажээ. Үүний тулд тэрээр нэг тэрбум Тайвань доллар буюу 32 сая ам.долларын санхүүжилтийг өөрөөсөө гаргахаа мэдэгдсэн байна.

"United Microelectronics Corp"-ийг үүсгэн байгуулагч, нэрт бизнесмен Роберт Цао өнгөрөгч пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Хятадын Коммунист намын заналхийлэл улам бүр нэмэгдсээр байгааг онцолжээ. Сумнаас хамгаалах хантааз, дуулга өмссөн тэрээр тус арлын иргэний хамгаалалтын байгууллага болох бөгөөд үүний 60 хувийг "дайчин" арми байгуулахад, харин 40 хувийг нь 300 мянган хүнийг галт зэвсэг хэрэглэж сургахад зарцуулах аж.

Өдгөө 75 настай Цао өмнө нь Тайванийг БНХАУ-д нэгтгэхийг идэвхтэй дэмждэг байсан ба компанийг нь Засгийн газраас шалгаж буйг эсэргүүцэн Тайванийн иргэншлээсээ ч татгалзаж байсан билээ. Гэвч Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг Хятадын хүчнүүд хэрхэн дарангуйлж байгааг хараад түүний байр суурь өөрчлөгдсөнийг тэрээр "Radio Free Asia" агентлагт хэлсэн байна. бөгөөд "Би Тайваньд үхэж, ард түмэнтэйгээ эцсээ хүртэл хамт зогсоно" гэжээ.

Тайвань, Хятадын хоорондох хурцадмал улам бүр нэмэгдэж буй энэ үед энэхүү мэдэгдэлд дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тайванийн цэргүүд Кинмен арлуудын дээгүүр ниссэн Хятадын дроныг устгасан гэж арлын Батлан ​​хамгаалах яам мөн пүрэв гарагт мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.236

Дэлхий ертөнц өөрчлөгдөх нь дээ!! Зөв зөв.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.