СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-02

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат улсын төсөв өргөн баригдахын өмнө МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсож шуурхай хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийлээд сайдаар томилогдсонд баяр хүргэлээ.

Тэрээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж ирсэн санал шаардлага болон үнэ ханшийн өсөлттэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудын талаар мэдээлэл өгсөн юм. Боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, төрийн албаны салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг хүслээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллага оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, тээвэр холбоо, нийтлэг үйлчилгээ, уул уурхай эрчим хүч зэрэг 14 салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дарга нар оролцсон. Тэд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журамтай холбоотой салбар бүрд тулгамдаад буй асуудлыг танилцуулсан юм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа санал шаардлага бол ард иргэдийн санал хүсэлт учраас анхаарал хандуулан та бүхнийг дэмжин хамтран ажиллана” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцүү
2 жилийн өмнө
66.181.160.85

Боорцог Оюунчимэг Сарангэрэлыг доош нь хийгээд нэмэргүй дээ Чиний хөлсний бичээч нар бичиж л байг.

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.99

Sangartsag Sarangerel ugaasaa UE-iinheniig ashiglaj songuuliin ajlaa yvuulj irsen shuu dee. Sarangereltei huivaldaj EM-iin ajilchdiin UE-iin darga asan Mygmar gahai galzuurch tsamnaj baij songuulid ylahad ni nuluulsun uchraas Mygmariig "altan gadas" odongoor shagnaj olon gazriin darga bolgoj ter ch buu hel HUD-iin IHT -uur songoson zereg ni mafi gedgiig gerchilne.

Өндөр настан
2 жилийн өмнө
202.126.90.24

Тэтгэвэр нэмэх үед 450000 с дээш 500000 н хооронд тэтгэвэртэй байсан хэсэг бүлэг хүмүүс маш олноор хохирч үлдээд байгааг шинэ сайд анхааралдаа авч шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Жишээ нь 350000 байсан доод хэмжээ нь 500000 болоход 456000 байсан хүн 534000 болоод тэтгэврийн доод хэмжээнд ухарч орсон . 1000000 төгрөгийн тэтгэвэртэй хүн 1200000 болсон гм.Энэ одоо шударга уу Сарангэрэлээ энэ тогтолцоог өөрчлөх нь чиний хийх ажлын маш том хэсэг шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.