Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр буюу Өлзийт хорооллын орчмын зарим айл өрхүүд өнөөдрийг хүртэл өндөр хүчдэлд холбогдоогүй байсан билээ.
Тэгвэл тус хороонд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахилгааны 400 кВ-ын гурав, 250 кВ-ын нэг дэд станц болон 6 кВ-ын хүчин чадал бүхий 2862м, 0.4 кВ-ын 5173м цахилгаан дамжуулах агаарын шугам угсралтын ажил хийлээ.
Энэхүү ажил хийгдсэнээр дүүргийн алслагдсан хэсэг Өлзийт, Шувуун фабрик орчим болон зуслангийн бүсийн 250 гаруй айл өрх цахилгааны эх үүсвэртэй холбогдож байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.