СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-02

Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10 сая төгрөгт хүрсэн үү?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10 сая төгрөг хүрчээ" гэх мэдээлэлд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өглөө. 

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

-Цахим орчинд ор үндэсгүй мэдээлэл тавигдсан байсан. УБ-Бээжин чиглэлд МИАТ, Аэро Монголиа нислэг үйлдэхгүй байгаа.

Гэтэл олон улсын нислэгийн билет хайдаг сувагт УБ-Бээжингийн чиглэл хэмээн хайлт хийхэд 10 сая төгрөгийн үнэтэй гарч ирсэн байна. Энэ нь дундаа хоёр зогсож байгаа буюу УБ-аас Токио, Токиогоос Хятадын нэг хотод очоод, тэндээсээ Бээжин орж байгаа нислэг нь л 10 сая гэж гарч ирж байгаа болохоос УБ-Бээжин орох шууд нислэг байхгүй.

Наймдугаар сарын 13-ны өдөр Монголын ИНЕГ-аас нислэгийн тоог нэмүүлэх хүсэлтээ БНХАУ-ын ИНЕГ-т илгээсэн. БНХАУ-ын талаас зөвшөөрсөн боловч Эйр лайнд өгдөг нислэгийн зөвшөөрлөө өгөхгүй сар гаран болсон. Харин өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс хариу ирсэн. Үүнд есдүгээр сарын 8-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв, ням гарагуудад тогтмол УБ-Гуонжоу хот руу нислэгүүд хийгдэхээр болсон.

Нислэгийн үнэ УБ-Гуонжоу чиглэлд 2,2 сая хэвээр байна. Бид зорчигчдын тусгаарлалтын байрны зохицуулалтыг ярилцан хийж байна. Долоо хоногийн хоёр өдөр нислэг үйлдэхэд бөөгнөрөөд байгаа зорчигчид бүгд зорчоод дуусна гэсэн төсөөлөл байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.