СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Аргентины Дэд Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Аргентины Дэд Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер гэрийнхээ гадаа дэмжигчидтэйгээ мэндчилж байх үеэр түүний нүүрэнд буу тулгасан этгээдийг цагдаа нар баривчилжээ. Тус улсын Эдийн засгийн сайд Сержио Масса энэхүү явдлыг "аллагын оролдлого" гэж нэрлэсэн байна. 

Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад, нэгэн этгээд ойрын зайнаас хатагтай де Киршнерийн нүүр рүү буу чиглүүлсэн ч галлаагүй бөгөөд цугласан олон түүнийг халдагчаас халхлахыг оролдож байжээ. Дэд Ерөнхийлөгч энэ хэргийн улмаас бэртэж гэмтээгүй гэж албаныхан мэдээлсэн юм.

гэж албаны эх сурвалж "Ройтерс" агентлагт хэлжээ. Мөн халдагч нь Бразил гаралтай байж магадгүйг дурдсан байна.

билээ. Бүх гэм буруугаа үгүйсгэж буй түүний дэмжигчид Буэнос-Айрес дахь гэрийнх нь гадна олон зуугаараа цуглах болоод байгаа юм. 2007-2015 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төсвийн мөнгийг залилсан хэрэгт буруутгагдаж буй хатагтай де Киршнерийн гэм буруутай нь нотлогдвол тэрээр 12 жилийн хорих ял сонсож, бүх насаараа улс төрд оролцох боломжгүй болох юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.