ОХУ-ын газрын тосны хамгийн том хувийн компани болох "Лукойл"-ын ТУЗ-ийн дарга Равиль Маганов хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийнхээ цонхоор унаж нас барсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ явдлаас хэдэн сарын өмнө тус компанийн зүгээс Украин дахь түрэмгийллийг шүүмжилж, нэн даруй галаа зогсоохыг уриалаад байсан юм.
"Лукойл"-ын албан ёсны мэдэгдэлд Равиль Магановыг "хүнд өвчний улмаас нас барсан" хэмээсэн ч түүнийг ямар өвчнөөр эмчлүүлж байсныг тодруулаагүй байна. Харин "Интерфакс" агентлаг ноён Магановыг "Москвагийн Клиникийн төв эмнэлгийн цонхноос унаж, улмаар шархаа даалгүй нас барсан" гэж мэдээлжээ.
Түүний үхэл санамсаргүй осол, амиа хорлолт, эсвэл гадны нөлөөтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр, хяналтын камеруудыг засварын ажлын улмаас унтраасан байсан бөгөөд Маганов тамхи татаж байхдаа тагтнаас халтирч унасан байж магадгүй гэж "Baza" мэдээллийн сайт таамаглан бичжээ. Харин Оросын аюулгүй байдлын албаны эх сурвалж ноён Магановыг амиа хорлосон гэж төрийн мэдлийн "ТАСС" агентлагт хэлсэн байна.
"Лукойл" компани Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа"-г зарласнаас хойш ердөө долоо хоногийн дараа уг түрэмгийллийг шүүмжилж, ийм алхам хийсэн Оросын эрчим хүчний цөөхөн хэдэн компанийн нэг болоод байсан тул Равиль Магановын үхэл олны анхаарлын төвд ороод байна. Украин дахь хурцадмал нөхцөл байдал эхэлснээс хойш ОХУ-ын эрчим хүчний салбарын зургаан бизнесмен учир битүүлгээр нас бараад байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай нөгөө хэд энд өөрт хамааралгүй юманд далдганаж байж тагтнаасаа унаж чад хийж магадгүй байна шүү
Нүгэл Нүдээрээ Гэж!!