Дэлхийд алдартай Францын загварын ордон “Dior” Холливүдын жүжигчин Женнифер Лауренстай 2012 оноос хойш хамтран ажиллаж байна. “Dior”-ын сүүлд гаргасан сурталчилгаа олон нийтээс багагүй зэмлэл, шүүмж сонсоод байгаа юм. Загварын ордноос Лауренсын тоглосон сурталчилгаа шүүмжлэлд өртнө гэж огт санаагүй байна.
“Dior” 2019 оны шинэ коллекцоо Мексикийн морьтон бүсгүйчүүдээс сэдэвлэн гаргасан. Сурталчилгаандаа цагаан арьст эмэгтэй тоглуулсанд шүүмжлэгчид бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Мексикийн соёлыг цагаан арьст эмэгтэй илэрхийлэх нь тохиромжгүй сонголт гэж үзэж байна. Тиймээс Мексик эмэгтэйчүүдийг сурталчилгаандаа тоглуулж, зураг авалтаа Мексикт хийх нь зүйтэй гэжээ.
Өнгөрсөн долоон жилийн турш Францын алдартай загварын ордны нүүр царай болж ирсэн жүжигчин Лауренс “Мексикийн уламжлалт морьтон эмэгтэйчүүдээр сэдэвлэсэн коллекц надад маш их таалагдаж байгаа. Эдгээр эмэгтэйчүүдийн өв соёлыг орчин үед дахин танилцуулж байна” хэмээн ярилцлага өгчээ.
Эх сурвалж: www.thehill.com