Өнөөдөр Ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлөөс “Бид бүтээлч ахмадууд” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллан, тэтгэвэртэй гарсан ахмадууд тарьсан ногоо, урласан бүтээлүүд, амттан, цагаан идээ, дарсан ногоо зэргийг танилцуулдгаараа тус өдөрлөг онцлогтой. Энэхүү өдөрлөгийг УСУГ-ын ахмадын зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Өдөрлөгийн үеэр ахмадуудад хийсэн бүтээсэн бүхнээ зах зээлийн үнээс хямдаар борлуулах боломжтой. Жил бүр болдог энэхүү арга хэмжээнд 70-80 ахмад тогтмол оролцдог. УСУГ-аас гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа зүгээр гэртээ суух биш, үргэлжлүүлэн хийж бүтээх хүсэл зоригийн дэмжиж, ахмадын зөвлөлтэйгөө хамтран олон арга хэмжээг зохион байгуулдаг байна.
Тодруулбал, ахмадуудыг хөдөлгөөний хомстлоос сэргийлэх зорилгоор жил бүр бүжиг заадаг. Одоогоор 10 гаруй бүжиг заагаад байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр сурснаа тайлагнадаг байна. Мөн ахмадын зөвлөлөөс урлагийн үзлэг, хийн дасгалын хичээл заадаг.
Жил бүрийн өдөрлөгийн дараагаар шинээр тэтгэвэрт гарсан ахмадуудыг Ахмадын зөвлөл хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл УСУГ-ын алба нэгжээс тэтгэвэрт гарч байгаа нэгнээ гаргаж өгөхөд ахмадыг зөвлөл нь хүлээн авч ахмад ажилтан гэсэн үнэмлэх гардуулдаг юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн бнуу ус сувгийг удирдах газраас насаараа ажиллаад тэтгэвэрт ээ гарсан юм одоо гэрт ээ бие нь тааруу байнгын хэвтэрт бнаа энэ хүнийг ахмадийн холбоонд бүртгэн авч тусламж дэмжлэг үзүүлэх хамрагдах боломж бнуу. Ахын нэр Дариймаа Нэргүй гэдэг