СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Мөндөрт цохиулсан бага насны хүүхэд нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Испанийн Каталони бүсийн Жиронад 10 см хүртэлх голчтой мөндөр орж, байгалийн гамшигт үзэгдэл болох үеэр ой найман сартай хүүхэд мөндөрт цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд 50 орчим хүн бэртэж гэмтсэнийг албаныхан мэдээлжээ.

Орон нутгийн цагаар мягмар гаргийн орой 10 минутын турш үргэлжилсэн хүчтэй аадар бороо, мөндөр нь байшингуудын дээврийг эвдэлж, эрчим хүчний шугамуудыг нураан, автомашинуудын цонхыг хагалсан байна. бөгөөд энэ нь тус бүс нутагт 2002 оноос хойш бүртгэгдсэн хамгийн том мөндөр юм.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гал сөнөөгчид 40 гаруй дуудлага хүлээн авсан эдгээрийн ихэнх нь Бисбал д'Эмпорда хотоос ирсэн байна. Тус хотод оршин суудаг бага насны нэг хүүхэд толгойдоо мөндөрт цохиулсны дараа яаралтай тусламжийн албаныхан түүнийг ойролцоох Жирона хотын эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр шархаа даалгүй нас баржээ.

Бүс нутгийн эрх баригчид одоо цаг агаарын аюулын сэрэмжлүүлгийг дахин зарлаж, Энэ зун ер бусын халуун байсны улмаас Газар дундын тэнгис ердийнхөөс илүү халж, улмаар хүчтэй шуурга дэгдэх магадлалыг нэмэгдүүлсэн аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.