Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны “Шилдэг барилга” –д өргөмжлөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ажиллагаа нь 2020 оноос Барилгачдын өдөр зохион байгуулагддаг болсон бөгөөд эдүгээ 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд БХБ-ын сайд Б. Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Соёлын дэд сайд М. Батбаяр, БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны удирдлагууд, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц. Амарсанаа, Хот суурин, дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Одбаяр, Ерөнхий инженер Б. Энхболд болон Барилгын салбарын төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн Шилдэг барилга шалгаруулалтад Монгол Улсын нийслэл хот, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн их бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчид оролцож байгаа бөгөөд шилдэг хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, архитектор, хот төлөвлөгч, барилгын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар шингэсэн олон сайхан барилга байгууламжууд нэр дэвшин өрсөлдсөнөөс Шилдэгийн Шилдэг барилга-1, “Шилдэг Барилга” өргөмжлөлийг 10 барилгын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч байгууллагууд гардан авлаа.
Өнөөдрийн Шилдэг барилга шалгаруулалтад иргэний болон үйлдвэрийн барилгын төрөлд багтах барилгын үйлдвэрийн барилга , бизнес концепц бүхий оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор, зочид буудал, бизнесийн төв, худалдаа үйлчилгээ, орон сууц, амины орон сууц ногоон барилгын шинэ технологиор баригдсан барилга байгууламжууд багтсан байна.
Шилдэг барилга шалгаруулалтын хүрээнд хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, шинэ дэвшилтэт, технологи материалыг нутагшуулан хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж нийслэл хот, аймаг орон нутгийн өнгө төрхийг чимсэн шилдэг барилгуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дараах 11 барилгыг “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжлөв.
“NCD Group”-ийн “RIVER PLAZA” орчин үеийн хэрэгцээ шаардлага, цаг хугацаа, орон зайн үнэ цэнийг бий болгосон бизнес концепц бүхий худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны цогцолборыг “Оршин суугчдын ая тухтай ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн архитектур орон зайн төгс шийдэлтэй, шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн барилга байгууламж” үндэслэлээр шалгарав.
1. “АГЛУТ” ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” олон нийтийн барилга байгууламжийг “Түүх археологийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга” үндэслэлээр;
2. “БИ СИ ЭЙЧ КОНСТРАКШН” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “GREEN HILL” амины орон сууцны хотхоныг “Байгаль экологи, архитектур орон зайн төгс шийдэлтэй өндөр зэрэглэлийн амины орон сууцны хотхон” үндэслэлээр ;
3. “ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Нийслэл хотын Токиогийн гудамжны өнгө төрхийг нэмэн сүндэрлэн баригдсан “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны барилгыг “Орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий барилга” үндэслэлээр;
4. “БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК-д гүйцэтгэсэн Тавантолгойн төмөр замын өртөө зогсоолуудын барилга байгууламжуудын цогцолборыг “Ногоон барилгын шинэ технологи нэвтрүүлж хүрээлэн буй орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан” үндэслэлээр;
5. “ТЭНГЭРИЙН ШОНХОР” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “DREAM PLAZA” барилга байгууламжийг “Орчин үеийн архитектур орон зайн шийдэл, шинэ техник технологи, материалыг нэвтрүүлсэн барилга” үндэслэлээр;
6. “ХУРД ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НИСЭХ ГАРДЕН” орон сууцны хотхоныг “Нийслэлийн шинэ суурьшлын бүсэд ногоон байгууламжийг норм стандартын дагуу оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн нэгдсэн төлөвлөлт бүхий орон сууцны хотхон” үндэслэлээр;
7. “БАЯН БРИДЖ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ТВИН ПАРК” орон сууцны хотхоныг “Орон нутаг, хот сууринд орчин үеийн шинэлэг өнгө төрхтэй, оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн тохилог орон сууц” үндэслэлээр;
8. “ХҮЛЭГҮ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХАНТАШГАЙ ЛАКШЕРИ ВИЛЛА” амины орон сууцны хотхоныг “Хүрээлэн буй байгаль орчинтой уялдсан, цэцэрлэгжилт ногоон байгууламж бүхий онцлог төлөвлөлтэй оршин суугчдын ая тухтай орчин“ үндэслэлээр;
9. “БЕРИКТӨРТ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “MJS TOWER” барилга байгууламжийг “Алслагдсөн хөдөө орон нутгийн хөгжлийг түүчээлэн хотын өнгө төрхийг нэмэгдүүлсэн орчин үеийн зочид буудал, худалдаа үйлчилгээний барилга” үндэслэлээр;
10. "Жи Жи Ай" ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ын соёл урлагийн барилга байгууламжийг “Үндэсний соёл урлагийн хэв маягийг тусгасан архитектур орон зайн төлөвлөлттэй орчин үеийн экстерьер, интерьерийн онцлог шийдэл бүхий барилга байгууламж” үндэслэлээр тус тус шалгаруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.