СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕХ: ОХУ-ын эсрэг визийн хязгаарлалт тогтоосон ч хориг тавьсангүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар өнгөрөгч наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд хуралдсаны эцэст ОХУ-тай байгуулсан визийн хэлэлцээрийг зогсоохоор шийдвэрлэснээр оросуудын виз авах хугацаа уртсаж, илүү үнэтэй болоод байна. Украин болон зарим гишүүн орон визийн бүрэн хориг тавихыг уриалсан ч Франц, Герман зэрэг бусад орон үүнийг эсэргүүцсэн юм.

Украин дахь хурцадмал байдал энэ оны хоёрдугаар сард эхэлснээс хойш Оросын нэг сая гаруй иргэн ЕХ-ны улсуудад зорчжээ. ОХУ-аас хилээр нэвтрэх иргэдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн тул визийн хэлэлцээрийг зогсоох шаардлагатай болсныг ЕХ-ны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррел мэдэгдсэн. Тэрээр "Орос иргэдийн энэхүү хөдөлгөөн нь хөрш орнуудын аюулгүй байдлын эрсдэл болсон.

Гэвч Оросын түрэмгийллийг эсэргүүцэж буй иргэд болон "иргэний нийгэм"-ийг тусгаарлахгүй байх нь чухал гэдгийг ноён Боррел мөн онцолсон юм. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэхүү үр дүнг "хагас арга хэмжээ" гэж шүүмжилсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Глушко ЕХ-г "хөл рүүгээ буудсан" шийдвэр гаргасан гээд, хариу барихаа анхааруулсан байна.

Харин ОХУ-тай хиллэдэг улс орнууд визтэй иргэдийн нэвтрэх эрхийг ч хязгаарлах боломжтой бөгөөд Финланд, Эстони, Латви, Литва болон Польш улсууд хамтарсан мэдэгдэлдээ "Олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түр хугацаагаар хориг, хязгаарлалт тогтоож магадгүй" гэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.