Хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаас Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүнийг “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан” гэх шалтгаанаар ийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнд сануулах арга хэмжээ авч, хуралдааны тэмдэглэлээр албажуулсан байна.
М.Бадамсүрэнг “...Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг удаашруулсан” гэж үзжээ. Энэхүү Хавиргын боомтын замыг улсын төсвийн 115 орчим тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэвч сонгон шалгаруулалтаасаа эхлээд асуудал гарч, бүтээн байгуулалтын ажил нь саатжээ.
Хавиргын боомтын зам нь Хятадтай холбогдсоноор тус улсын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт аялж буй жуулчдыг татах боломжтой. Мөн Хятадаас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх тооцооллыг холбогдох албаныхан хийсэн байна.
Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн ямар ашигтайг Увсын Боршоо боомтоос харж болно. Тус боомтыг Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбосноос хойш жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулдаг болжээ.
Ер нь бол ажилдаа хариуцлагагүй хандсан аймгийн Засаг дарга нарт арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилээс эхлээд хэлээд байсан.
Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сарын 17-нд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөний үеэр “...2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж байв.
Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүд саатаж, гацсаны хариуцлагыг тооцоод явахаар болсон аж. Цаашдаа орон нутагт нь хэрэгжиж буй стратегийн төслүүдэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт анхааруулжээ.
Түүнээс гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас 2023 онд “...Төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэж ажиллах” болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Энэ хүрээнд төрийн дунд, доод шатны алба хаагчдын хүнд суртал, авлигыг таслан зогсооход голлож анхаарах юм байна.
Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх “11-11” төвд ирсэн албан тушаалтнуудтай холбоотой ажлын хариуцлага, хүнд суртал, авлигын шинжтэй гомдлуудад дор бүр нь арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дорнод руу дух цэцэг, дуучин нараа хоёрын нэгийг явуулахаар ярьж байгаа юм гэж үнэн үү
Дорноговийн донгио Батжаргалын оронд дух Цэцэгийг явуулж хайрла ОЮУК аа
Бадамсүрэн аймгийн дарга болоод авилга авч өөрөө л огцом ихээр баяжсан хүн дээ.колонкийн түгээгч албан тушаал авилгаар яаж баяжиж болдогийг Дорнодынхонд тов тодорхой харуулсан.олигтой хийсэн юм бхгүй.
Ene hulgaichiig, irgediin hurliin chenj nohodtoi ni zailuulah tsag ni bolson. Yu ch hiideggui heden hulgaich, awilga awah, gazar husaj barilga barij uursduu huljluu muu lalaruud. Badamsvrengiin pain mash ih, tamgiin gazart ni er em arhichan hoorondoo yawaldsan yanhanuud l dvvrsen. Ter Shar semjilsen batulzii hulgaichiig tsug zailuul. Bugsnii dontoi hilgaich, turiin baiguullagiig zuwhun petrovisoos benzenee aw gej daramtaldag hulgaich shvv
Ailgalch, gazriin naimaachin badamsvrengiin balag dornodod mash ih. Tuw zam daguu olon mod tairch, irgediin hurliin hulgaich gazriin naimaachin chenj Gerelbaatar geh nowshtoi emnelegiin bvsed zochid buudal barij baina teneg dornodchuudaa. Kowidiin ued irgedee horiod nomtoibayriig shorongoos garahad ni ergej Burhan Haldun yawsan, bas irgediin hurliin muriitei togloomchdoo daguulaad uyach dawaahvvtei neg Sumand muriitei togloj uwchin taraasan uwaigui hulgaich sh dee
Bugsnii dontoi hulgaich daa. Uuriin yawalddag nuutsamraguudaa end tendhiin darga bolsgoson. Jishee ni l tamgiin gazriin huuliin heltsiin mergejilten haltar hvvhen Nymsureng hudaldan awah gazriin darga bolgoson baigaa, sodmongol kolonkiin zahiral baisan hvvhentei yawalddag baisan
Хөвсгөл аймгий Засаг дарга Идэрбаясгалан Бэлтэс Мөрөнтэй хамтарч мөнгө угааж аав Шаравдорж нь Олонд туслах эмнэлэг худалдаж авсан, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэж Төрийн өмчийн хорооноос мэдэгдэл ирээд байхад хааж таслан зогсоох байтал хэвийн үргэлжлүүлж өөрийн хамаарал бүхий хүмүүс 2022 оны 3 сард мөнгөө авч жирийн анх удаа хийж байгаа 3000 гаруй хүмүүсийг хохироосны дараа асуудал ярьсан, энэ хүн Засаг даргаар ажиллах нь байтугай шоронд байх ёстой шүү.
Хөвсгөлийн Бэлтэсийн мөнгө угаагч Идэрыаясгалан, Мөнгөнхуяг нарыг шоронд хий.