Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв архинд донтох эмгэгийг эмчлэх өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилж байна.
Тус төв 2015 оноос архинд донтох эмгэгийг эмчлэх өдрийн эмчилгээг эхлүүлж байжээ. Тэгвэл энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Архинд донтох эмгэгийг эмчлэх өдрийн эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй хоёр долоо хоногийн турш хийх юм байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд бүлгийн ярилцлага байдлаар тусламж үзүүлнэ хэмээн СЭМҮТ-өөс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.