СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-31

Гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угаадаг залуу аварчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан залуу аварчээ.

Тус хорооны "Тайм Тауэр" хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харсан байна. 

Улмаар Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Гэвч онцгойгийнхон ирэхээс өмнө тухайн байрны цонх угааж байсан залуу хүүг аварч, буулгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.