Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь удаагийн "Asian Men's Challenge Cup" тэмцээнд өрсөлдөж байна.
Азийн волейболын холбоо (AVC)-ноос энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Кыргызстан улсын Чолпон-Алтан хотноо зохион байгуулж буй тус тэмцээн нь анх 2018 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаж байсан ба энэ жил хоёр дахь удаагаа Кыргызстан улсад зохион байгуулагдаж байна. Хэдийгээр хоёр жил тутам зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан тус тэмцээн 2020 онд ковид-19 цар тахлын улмаас хойшлогдон дөрвөн жилийн дараа ийнхүү зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд Кыргызстан, Узбекистан, Саудын Араб, Монгол гэсэн дөрвөн орны баг өрсөлдөж байгаа ба манай баг тэмцээнийг зохион байгуулагч Кыргызстан улсын багийн 3:0 харьцаагаар буулган авсан бол Саудын Арабын багт хожигдоод байна. Өнөөдөр хуваарийн дагуу манай баг 17:30 цагт /Улаанбаатарын цагаар/ Узбекистаны шигшээ багтай тоглох хуваарьтай байна.
За, ечигдер ч бол негее нусаа суга хожигдоно гээч л болсон доо, енеедер яадаг юм бол