СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-31

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Хэмнэлтийн хуулийн дагуу 2022 онд 5.8 тэрбум төгрөг хэмнэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Монгол улсын Засгийн газрын баримталж байгаа нэгэн чухал бодлого нь төрийн бүтээмжийг дээшлүүлэх, гаргасан бодлогоо сайтар хэрэгжүүлэх, төр-төр хоёрын харилцааг ойртуулахад чиглэж байна. 

. Дэд дарга болон зөвлөх нарын нийт 159 албан тушаалтныг чөлөөлж, 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн. Төрийн үйлчилгээнд явж байсан 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Автомашинуудын урсгал зардалд төсөвлөгдсөн байсан 268 сая төгрөг хэмнэгдсэн. 

-Сайд нарыг дэд сайд болгосон байна. Ямар хүчин зүйлийг харгалзан үзэж ийм томилгоо хийсэн бэ? 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн хувьд салбартаа 30 шахам жил ажиллаж байгаа уул уурхайн мэргэжлийн хүн. .  

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал байсан Х.Бадамсүрэнг Эрдэнэс Монголын, цаасан дээр байгуулагдаад байгаа Зэсийн группийн ажлыг явуул, гардан зохион байгуул гэж томилсон. 

Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтарыг дэд сайдаар томилсон. Хүндрэлтэй үед сайдаар ажилласан. Алдаа оноо гарсан гэж үзвэл өөрөөс нь хамаарах асуудал байсан уу гэвэл хүндрэлтэй. Төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан хүн энэ салбарт хэрэгтэй. 

Ер нь

-Яамгүй хоёр сайдын ажлын албанд хэдэн хүн ажиллах вэ? 

-Спортын сайдын ажлын алба гурван хүний бүрэлдэхүүнтэй байх урьдчилсан тооцоо гарсан. Замын түгжрэлийг бууруулах хотын сайдын хувьд арай өргөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.