Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд өчигдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар шинээр томилогдсон.
Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авсны дараа буюу өчигдөр ОХУ-ын Спортын сайд Матыцин Олег Васильевичтэй цахим уулзалт хийсэн байна.
Уулзалтаар 2022-2024 онд хамтран гүйцэтгэх спорт, эрдэм шинжилгээний ажлын талаар ярилцаж, авьяастай, хүмүүжил, төлөвшилтэй монгол залуусыг ОХУ-ын спортын мэргэшсэн дээд сургуульд бэлтгэн сургахыг чухалчилсан байна.
Мөн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнийг шинэ албан тушаалд томилогдсонд ОХУ-ын Спортын сайд баяр хүргэж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.