СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-31

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Манай улс хуурамч магистр, докторуудтай улс болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгоно хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Их дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Үүнд ямар нэгэн плагиаризм байх ёсгүй. манай оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй.

.

Манай өнөөдрийн академик тогтолцоо маш буруу тогтолцоо. Энэ тогтолцоог бид шинэчлэх ёстой. Энэ тогтолцоо бол цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг. Бид айгаад өлбөгөр, дорой байж болохгүй. Өнөөдрийн энэ академик тогтолцоо бол Орос, Хятад улсад л байгаа социализмын үеийн тогтолцоо явж байгаа.

Тийм учраас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ. Сургалт, судалгаа, үйлдвэржилтийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн.

Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.104

Маш зөв хуурамч доктортон нээрээ л олон шүү

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.150

Нийгэмд боловсролын асуудал хамгийн чухал. Мэдлэг чадваргүй дээд мэрэгжил эзэмшигчид их болсон нь их дээд сургуулийн сургалт, багш нарын муугийнх. Маш зөв. Мөнгөөр дүн тавьдаг докторууд олон болсон нь үнэн шүү. Сайдад талархая

Иргэн
2 жилийн өмнө
122.201.31.196

Зөв шүү! Мөнгөөр худалдаж авч байсан шүү! 7- р ангийн боловсролтой хүнийг мөнгө өгвөл доктор болгож өгөе гэж ярьж байсан хүн байгаа.Улан- уде д очиж савхин цамцаар доктор худалдаж авч байсан ч хүмүүс байж л байна.

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.214

Орос, Хятадын соц үеийн академик сургалт гэж хэлж болохгүй бхаа, судалгаатай юм ярьмаар юм сайд хүн байж. Хятадын их сургуулиуд барууны системтэй болсны дээр дэлхийд эрэмбэлэгдсэн мундаг сургуулиуд олноороо бий шүү!!

Жавхаа
2 жилийн өмнө
203.91.115.49

Зөв зоригтой хийгээрээ

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.1

Глобал удирдагч гэсэн сургууль магистрийг ч бөөндөж төгсгөдөг сургууль даа. Бөөн бөөнөөрөө боловсролын удирдлагын магистр хэхэ хэцүү хэцүү

zohin
2 жилийн өмнө
202.9.46.193

uneheer huuramch doctor mash olon bga zuv

Сократ
2 жилийн өмнө
64.119.23.57

PhD гэдэг цолыг чинь хаа сайгүй худалдаад, хулхидаад хуйвалдаад авдаг болсоншдээ. Бүр ханш тогтоосон бгаа. Энэ хулхи цолыг бүрмөсөн бхгүй болго. Доктор бол ScD л бх ёстой

Урнаа
2 жилийн өмнө
139.5.217.30

Маш зөв. Зоригтой байж өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Одоогийн тогтолцоог өөрчлөх нь зөв. Мэдлэггүй, чадваргүй хоосон толгойтой, их зантай дипломны голууд олширсон нь үнэн. Тийм хүн боловсруулан гаргаж байгаа их, дээд сургууль нэртэй юмыг болиулах хэрэгтэйг дэмжиж байна.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.98

Сайдын санаа зөв. Доктор хамгаалаагүй ч заах арга барил,ур чадвартай, онолыг дадлагатай хослуулан эзэмшүүлж чаддаг багш нар цөөнгүй байдаг тэднийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Ялангуяа анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын дадлага удирдах багш нар клиникт суурилсан сургалтыг зааж чаддаг ур чадварыг эзэмшсэн байх нь чухал.

Иргэн
2 жилийн өмнө
122.201.23.122

Нэн ялангуяа Монголд хамгаалсан магистр доктор бол зүгээр хавтаснууд шүү.

Б.Баттулга
2 жилийн өмнө
202.126.88.135

Чамд хавтас нь ч олдохгүй шүү дээ...арай ч тэгж хавтгайруулж болохгүй шүү....

Zochin
2 жилийн өмнө
192.82.85.66

Боловсролын сайд маань эхнэрийнхээ Мед И***с - ийг оролцуулаад, хамаарал бүхий компаниараа АШУИС-тай холбоотой төслөөс эхсүүлээд хаана л том дүнтэй байна, тэнд тэрбум тэрбумаар нь тендерт гүйлгэхээ больчихвол ШУДАРГА бас ИТГЭЛ үнэмшил төрүүлэх гээд байгаа хүн шүү! Шударгаар хэлэхэд энэ нь хамааралтай харагдуулаад байх юм кк. Эх сурвалж: ergelt.mn

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.173

Орос, Хятад улсын боловсролын систем рүү хамаагүй ярьж болохгүй байхаа.Тэдний шинжлэх ухаан агуу гэдгийг дэлхий хүлээн зөвшшөрсөн байхаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.