СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-30

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл: А.Ариунзаяа сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл томилогдон өнөөдөр тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирж шинээр томилогдсон сайдад тамга гардуулах ёслолд оролцлоо. Тэрээр, “Улсын их хуралд гурван удаа, сайдаар хоёр удаа болон байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай, манлайлагч сайд томилогдож байна. Засгийн газрын хүн төвтэй бодлого, Сэргэлтийн зургаан бодлогын Халамжаас-хөдөлмөрт, хөдөлмөрөөс-хөгжилд агуулгын хүрээнд ажиллаж шинэчлэлийг үргэлжлүүлэх ажлыг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл: 

-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж энэ салбарын хууль дүрэм, бодлогыг батлахад гар бие оролцож байсны хувьд цоо шинэ салбар биш юм. Тулгамдсан асуудал олон бий. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг хүлээгдэж буй асуудалд мэргэжлийн багтайгаа хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой гар нийлэн ажиллах болно. А.Ариунзаяа сайдын эхлүүлсэн олон ажлыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээн ажиллана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.37

Салтаа сайн бол сайд болох ч амархан доо

Зочин
2 жилийн өмнө
204.191.187.70

Хичээж ажиллана гэнээ. Нүдээ олжээ. Баяр хүргэе ээ

мэндээ.
2 жилийн өмнө
202.126.90.74

урд нь хичээдэггүй байсан юм байхдаа. 1 хүнийг 8.2 саяаар эмчилээд л баына гэсэн үнэндээ бол 100 мянга ч хүрэхгүй зардал байсан гэсэн. явуулын лабортари ч билүү эмнэлэгч билүү авсан гэсэн одоо бас л сураг тасарсан. одоо юу самруулах гэж томилсон юм. Энэ УИХ бүх булихаагаа нуулгах гэж жинхэн архагуудаа томилсон юм биш үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.32

Самараа самараадаа амжилт хүсч энтр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.