СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-08-30

"Эрдэнэс тавантолгой" ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт 2022.08.29-нд болж өнгөрсөн.

Уг чуулга уулзалтын үеэр явагдсан “Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага” сэдэвт салбар хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан оролцож, компанид хэрэгжүүлсэн хүний эрхийн магадлан шинжилгээ болон энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Үүний дагуу сайжруулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд 12 сард үр дүнгээ олон нийтэд танилцуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.