СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

УИХ дахь АН-ын бүлэг ялах уу, зөвлөл нь дийлэх үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Ардчилсан намын хагарал улам гүнзгийрсээр байна. С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамга, тэмдгийг бүх шатанд хүлээн зөвшөөрч байгаа боловч, УИХ дахь АН-ын бүлэг нөгөө талд буюу О.Цогтгэрэлд очоод долоо хонож байна.

Логикоор хөөвөл, хэнд тамга буй түүнд бүлгийн даргын суудал байх учиртай. Тамгатай С.Эрдэнэ, тамгагүй О.Цогтгэрэлд бүлгээ алдчихжээ. Үүнээсээ болж өнөөдөр Төрийн ордонд бүлгийн даргын өрөөгөө булаацалдаж хөгөө чирэв.

О.Цогтгэрэл нь “УИХ-ын дарга уншиж танилцуулсан албан ёсны бүлгийн дарга учир би өрөөг чинь авах ёстой” гэсэн бололтой. “Бидон” Д.Ганбат нь “АН-ын дээд байгууллагаас УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тараасан. Тэгээд ч энэ өрөөний ханан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат гэж байгаагаас биш, бүлгийн дарга Д.Ганбат гэж бичээгүй байгаа биз дээ!” хэмээн гөжүүдэлж байна.

С.Эрдэнэ, Д.Ганбат нарын өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар “УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тараав. УИХ дахь АН-ын зөвлөлийг байгуулсугай. Зөвлөлийн даргаар Д.Ганбатыг томилсугай” гэсэн шийдвэр гарсныг танилцуулсан. Ирэх даваа гаргаас бүлэг, зөвлөл хоёр тус тусдаа хуралдаж, шийдвэр гаргаад явахаас зайлахгүй боллоо. Хэн нь АН-ыг жинхэнэ ёсоор төлөөлж байгаа нь ч ойлгогдохгүй болж ирлээ.

О.Цогтгэрэл нарт бүлэг очсоноор АН-ын хуваагдсан хоёр тал хоёулаа хүчтэй болчихлоо. С.Эрдэнэд намын тамга, гэрчилгээ байгаа бол, О.Цогтгэрэл намаа УИХ-д төлөөлөх түлхүүртэй болчихжээ. 

Жинхэнэ холион бантан гэж үүнийг л хэлэх байх. Энэ бантангийн уршгаар АН 2024 оны сонгуульд хэрхэн оролцох, ялалт байгуулж чадах эсэх нь улам эргэлзээтэй болсоор. Учир нь хуваагдсан хоёр тал хоёулаа тус тусдаа нэр дэвшигчдээ нэр дэвшүүлээд явчихаж ч мэдэхээр боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gangaa
2 жилийн өмнө
202.126.90.109

Hudnii bulainuudiig yaltai bileee

Урвагч Цогтгэрэл
2 жилийн өмнө
64.119.26.28

Би Нямдорж ахынхаа даалгаврыг биелүүлэхээр үхэн хатан зүтгэж байна. Яадын тэгэхгүй бол бага ястнууд хэцүү намайг ална ш дээ кө. Дээрээс нь Батлага ах мөнгө өгсөн юм чинь

зосин
2 жилийн өмнө
192.82.77.162

АН-ын нэрийг барьж ИХ хуралд суух хувийн сонирхолтой ман-намын маанагуудаас ялгарахгүй тэнэгүүдээ та нар ингэж тэнэгтэж байхаар 2 тийшээ нэгмөсөн хуваагдаад өөр өөр нэртэй 2 нам болоочээ яасан тэнэгүүд вэ.Хөгшин партизануудын 1нам. Бас залуучуудын 1нам.болоочээ. хэрэлдэн хэрэлдэн худлаа бие биеэ муулаад тэнэгтээд байх юм.Араар чинь соц үеийн махн -ман нам эргүүлээд дарангуйлалаа тогтоож байна.Ардчилал хийгээгүй Ардын нам Ардчилалын 30ЖИЛД төр барихаар энэ ардчилалын 30 жилийн замнал асар олон хүлмүүсийн ажил амьдралыг хорлосон гунигтай 30жил болов.Хойд Солонгос шиг л байсан бол ядахдаа учиртай байжээ.Каптализмийг алгасчаад эргүүлээд капталист нийгэмдээ соц нийгмийнхэнээр засаг төрөө бариулахаар ямар хэрэг байх вэ!!!!???

irgen
2 жилийн өмнө
202.9.41.0

AN iim bga n MAN.HUN d mash ashigtai.sureg huchingui.duraaraa terbumaar ideed.70 nastai emgen dahin2 said bolood.24 oni songuulid ingeed tarj butarsan bgaasai gj tom hulgaichuud chin bodoj bga.Erdene.Gambat 2 MUaas zaildaa.Iimhen NAMiin budlianiig tsegtsleh UIH.Huuli huchin hudlehgui bga n songuili hurtel bailgah sonirholtoi

Дорж
2 жилийн өмнө
202.9.46.33

АН-ын хуучин жинхэнэ тамга Цогтгэрэлд байгаа!

Иргэд
2 жилийн өмнө
202.9.46.33

С.Эрдэнэ одоо болио! Хуурамч тамга шинээр хууль зөрчин МАН-тай хуувилдан хийлгэж авчихаад!!! Бүх юм чинь хууль бус.Чи УИХ,Ерөнхийлөгчийн сонгуульд хоёуланд нь унасан, намын даргын албаа өгсөн! Одоо жирийн гишүүн! Гишүүн ч биш хөөгдсөн байгаа!!!!

Иргэн
2 жилийн өмнө
66.181.182.23

Бах мэлхий шоронгийн хулгайч Э-нүүдийн, эрлийзүүдийн шунал дийлдэхгүй юмаа. УИХ-ын гишүүд тас цохиод битон Ганбааг хаяад цаашаа явах зөв .Гишүүд та бүгдийг дэмжиж байна.

B.zochin
2 жилийн өмнө
66.181.161.121

Jinhene tamga,gerchilgee Erdened baihgui Tuvaand uuriin bieer ugsun odoo ch heveeree bga.Erdened bui odoogiin tamga hulhi huuramchaar tamgaa geesen hemeen hudal helj hiilguulseniig Mongolchuud medej baigaa shdee.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.87

тамга даргаасаа хариуцлагаа хүлээж тв гээр өгсөн биздээ хадгалсан хүний өмч болдог юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.