СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугар томилогдлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УИХ-ын зарим байнгын хороод хуралдаж, дарга нараа томиллоо.

Тодруулбал, тус байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхын саналаар дэмжив. 

Түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны даргаар 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.