СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

🔴LIVE: Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс дефольт зарлахгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар яамныхаа үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Манай яам бол шинээр байгуулагдсан яам. Өмнө нь Хөгжлийн яам байгаад, татан буугдаад, агентлагийн хэмжээнд ажиллаад явж байсан. Монгол Улсад хөгжлийн бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлдэг ийм институци байхгүй байсан. Тэгэхээр ийм яамыг толгойлох хариуцлагатай үүрэг оногдлоо. Эдийн засаг, хөгжлийн яамыг бэхжүүлэх, Монголын төрийн байгууллагууд дотор тэргүүлэх институци болгож хувиргахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж бодож байна.

Манай улсад бодлогын баримт бичиг хангалттай байгаа. Үүнийг эрэмбэлэх, ажил хэрэг болгох, бодитой үр дүнд хүргэх, салбар хоорондын уялдаа холбоог хангахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг тэлэх ёстой. 2021 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн 44 их наяд төгрөг байгаа бол энэ эдийн засгийг илүү өргөжүүлж байж манай улс хөгжиж, ажлын байрууд хангалттай болно. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн бодлого, том гүрнүүдийн байр суурь зөрчилдөөнтэй байгаагийн улмаас манай улсад нүүрлээд байгаа үнийн өсөлт, валютын ханшийн эрсдэл зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн бодлогоо оновчтой болгох хэрэгтэй.

Өнөөгийн нөхцөл байдалд бид хүссэн хүсээгүй мөнгөний бодлогоо чангалж, төсвөө балансжуулахаас өөр аргагүй. Эдийн засгийн бодлогын хувьд бид урьд өмнө нь судлагдсан, хэрэгжүүлж байсан, үр дүнгээ өгсөн арга замуудыг хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ. Харин хэтэрхий олон хүнд зэрэг таалагдах гэж оролдвол зовлонг улам л уртасгана.

Монгол Улс дефольт зарлахгүй. Одоо тулгамдаад буй өрийн асуудлуудыг 2022-2023 онуудад шийдчихнэ. Өөрөөр хэлбэл, тогтвортой шатдаа байгаа учраас үүн дээр ямар нэгэн эрсдэл байхгүй. Гэхдээ анхаарч авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүд бол байгаа гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.67.156

Том эдийн засагч Хүрэлбаатар та эх орноо хөгжүүлээрэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.