СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: Би салбартаа ажиллаж байгаагүй ч Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Эрчим хүчний сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний сайдаар томилогдлоо. Гурван зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байна.

Манай салбар дэд бүтцийн чухал салбар, аюулгүй ажиллагаа техникийн бэлэн байдал тэргүүн эгнээнд тавигдана. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг системийн хүрээнд бүрэн хангуулах болно.

Эрчим хүчний салбар маань нэлээд хүндрэлтэй байдалд орсон. Цар тахлын хүндрэл, ОХУ, Украины дайнаас шалтгаалаад дэлхий даяар үнийн өсөлт, инфляцын дарамтад орсон. Бүх төв банкнууд бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогуудаа чангаруулж байгаа. Үүнээс шалтгаалж санхүүгийн зах зээл дээр эх үүсвэрийн дутагдлууд гарч байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртөг цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад дор хаяж 30 хувиар өссөн байна. Энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Мөн манай төвийн эрчим хүчний систем дутагдалд орж эхэлсэн. Эхний ээлжид ТЭЦ-3-ын өргөтгөлийг эхлүүлнэ.

Есдүгээр сарын эхээр ОХУ-ын эдийн засгийн форумд Ерөнхий сайд оролцох таамаг байна. Ажлын хэсэгт орж, Эгийн голын усан цахилгаан станцыг нэг талд нь гаргахаар зорих болно.

Би салбартаа ажиллаж байгаагүй ч Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.37

Энэ дурак заавал сайд болох ёстой юу сда гэж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.