Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Төмөр замуудыг ашиглалтад оруулах, Эрээнд үүсээд байгаа чингэлэг тээврийг түргэтгэх, тээврийн зардлыг бууруулах, экспортын бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх олон тулгамдсан ажил хүлээгдэж байна.
-Дарханы замыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахыг зорино.
-Таныг сайд болоход ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл гарсан?
-Алтайн зам ХК-ийн хувьцааг худалдаж авч байсан. Хамгийн сүүлд 2012 онд төрөөс тендер авч байсан. Арван жил өөрсдийн хүч, бололцоогоор ажиллаж байгаа компани. Надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Бямбацогт нөхөр ЖДҮ.ээс шаасан мөнгөө төлцөн юм уу
Хамаг хүчээрээ ажилгүй иргэдийг ч дайчлаад хамаг цементээ ийш нь цутгаад энэ зам дээр ажиллачихмаараа.
За энэ нөхөр бас л Дарханы зам ярьсаар дуусах байхдаа ёстой жавхалан юмдаа хаха