СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Иргэн, аж ахуй нэгждээ саад болдоггүй төр, улс орныг бий болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Ажлаа юунаас эхэлнэ гэж төлөвлөж байна? 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-ҮХНӨ-тэй холбоотой ажлууд бий. Үүнээс дутуугүй, улс эх оронд маань тулгамдсан олон асуудал байна. Засгийн газар илүү хурдтай, хүртээмжтэй, чадварлаг ажиллах болоод байна. Эрх баригч намын хувьд хоёр сонгууль дараалан ялсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах, амлалтаа биелүүлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлага үүссэн учир сайд болох саналыг хүлээн авсан. 

Төрийн дунд, анхан шатанд төрийн хүртээмжийг сайжруулах, ил тод, ур чадварт нийцсэн цалингийн тогтолцоог нэвтрүүлэх ёстой. Төр нь иргэндээ дарамт болдог бус, төр нь иргэндээ саад болдоггүй улс орныг бий болгохыг МАН зорьж ажиллаж байгаа. Үүн дээр онцгой анхаарч ажиллана. 

ЕНБД-аар ажиллаж байхдаа эхлүүлсэн улс төрийн намуудын шинэчлэлийн дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.