Тагнуулын байгууллагаас 2022 оны 2-р сарын 17-нд баривчилсан иргэн Ч.Мөнхбаярын хэрэгт гарч буй хууль бус үйл ажиллагааны талаар түүний өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Г.Баасан:
-Сэтгүүлч Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай гар нийлж, БНЭУ-ын Элчин сайдаас их хэмжээний мөнгө авсан хэмээн зарласан. Гэтэл гадаадын тагнуул гэх хүнээ тагнуул мөн эсэхийг одоо болтол тогтоогоогүй. Тагнуул гэгдэх хүнтэй шууд харьцаж үзээгүй хүнд нотлох баримтгүйгээр арван жилийн хорих ял өгсөн. Хэрвээ нотлох баримт нь эргэлзээтэй гэж үзэж байгаа бол шүүх үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн.
Шүүх хурал дөрөвдүгээр сарын 1-нд хуралдахдаа Ч.Мөнхбаярыг гэмгүй гэсэн атал, зургаадугаар сарын 28-нд хуралдахдаа гэм буруутай гэж үзсэн. Одоо энэ шийдвэрээ бодит үнэн болгох гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр хавтаст хэрэгт өөрчлөлт оруулж байна. Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн хүн нь н.Дарханбаяр. Түүнээс гадаадын тагнуултай харьцаад мөнгө аваад явсан зүйл байхгүй байна.
Өмнөд хөрш Монгол улсын иргэнийг яллах даалгавар өгсөн байх магадлалтай, гэмт хэргийн шинжтэй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hytadiin udirdlagaar ajilladag MAN-iinhnii ajillagaa baina. Er ni hunii ami hohirooson turiin alban tushaaltnuudtai holbootoi herguudiig turiin nuuts gej hamgaalaad baidag ni ch turd Hytadiin tagnuuluud baigaagiin notolgoo. Nymbaatar gej eruugiin elementiig HZ-n saidaar tavisan ni ch asuudaltai.