СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-30

🔴LIVE: БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл өргөн барилаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-ЕБС-ийн төгсөгчдийн 95 гаруй хувь нь дээд боловсрол руу элсдэг улс орон дэлхийн хаана ч байхгүй. Зөв тогтолцоо бол 30-40 хувь нь дээд, үлдсэн нь мэргэжлийн боловсролд шилждэг юм. Тиймээс энэхүү тогтолцоог өөрчлөх цаг болсон. 30 хүүхдийн дунд нэг ажлын байр ногдож байна. .

Мэргэжлийн боловсролын тогтолцоо нэг хэсэг халамжийн тогтолцоо шиг болсон байсан. ХНХЯ, БШУЯ хамтран мэдээллийг нь цэгцэлж, давхцалыг арилгахаар ажиллаж байна. Сургууль бүрд 50-70 хүүхдийн хийдэл бий. 7,3 тэрбум төгрөгийн хохирол гарахаар байсан ба алдаа гаргасан хүмүүст нь хариуцлага тооцно.

Бидний хийхийг зорьж буй гол зүйл бол мэргэжлийн боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийг хооронд нь уялдуулах юм. Тэр дундаа дээд болон мэргэжлийн боловсролоо ажил олгогчдын шаардлагад нийцүүлнэ гэсэн үг. МСҮТ-ийн 2,5 жил байсныг 3 жил болгон өөрчилсөн. Учир нь 2,5 жил сурахаар насанд хүрээгүй байдаг тул хөдөлмөрийн зах зээлд орох боломжгүй байдаг.

МСҮТ, Политехникийн коллежуудын удирдлага, менежментийн тогтолцоонд чиглэсэн хуулийн төсөл өргөн барьж байна. Цаашлаад, үр дүнд суурилсан санхүүжилтийг олгох юм. 200 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр өгдөг байсныг халж төгсөхөд нь бүгдийг нь өгөх тогтолцоо руу шилжиж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.