СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европт байгалийн хийн хомстол хэдэн жил үргэлжлэх магадлалтай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Европ даяарх байгалийн хийн хомстол ирэх хэдэн өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг "Shell" компанийн Гүйцэтгэх захирал Бен ван Берден анхааруулжээ.

Тэрээр өнгөрөгч даваа гарагт Норвегид болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Энэ байдал олон жил үргэлжилж магадгүй бөгөөд бид хэд хэдэн өвлийн турш ямар нэгэн шийдэл олох шаардлагатай болно. Хатуу хэмнэлт, хязгаарлалтаас гадна нөөц хувилбаруудыг түргэн шуурхай бий болгох замаар эрчим хүчний хямралыг шийдвэрлэх боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын байгалийн хийн нийлүүлэлт тасарсан нь Европын орнуудыг эрчим хүчний ноцтой хямралд оруулсан ба улмаар бөөний үнэ огцом өсөж, 1980-аад оноос хойших хамгийн өндөр инфляц нүүрлэн, тив даяарх айл өрх, аж ахуйн нэгжүүд том дарамтад ороод байгаа билээ. Иймээс 

Украин дахь түрэмгийлэл эхлэхээс өмнө ЕХ-ны ихэнх орны байгалийн хийн гол нийлүүлэгч нь ОХУ байсан ч тус улс нь Барууны орнуудын хориг арга хэмжээний хариуд экспортоо зогсоосон. Хэдийгээр ЕХ-ны бүх орон Оросын нийлүүлэлтээс шууд хамааралтай биш ч ховор нөөцийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж, бөөний үнэ өсөхөд хүргээд байгаа юм. Тэгвэл

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.179.21.215

evropiin holboo gej davarsan heden uls bh ym aa buhniig shiiddeg, odoo tegeed hiigui hymraad hulduj uhtsgee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.