Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар ХААИС-ийн захирлаар доктор О.Баатарцогтыг томилжээ.
О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар найман жил тасралтгүй ажилласан нэгэн юм байна.
Тэрбээр ажил хүлээж авах үеэрээ “Ууган их сургуулиудын нэг ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн босгон дээр энэхүү хүндтэй, хариуцлагатай үүрэгт албыг хүлээн авч байгаадаа талархаж байна. Хэдийгээр бэрхшээл, сорилт байгаа ч ХААИС болон ХАА-н салбарын ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Бэрхшээлийг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлж ажиллах болно. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь олон боломжуудыг олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөөгэдэг үг үйлдэл одоо байхаа больсон шүү дээ. Хамгийн муу үйлдэл болгоныг хөдөөнөөс гаралтай гэдэг болж. Одоо ХАА гэдэг ойлголт маш явцуу үйлдэлийн нэр болсон. Иймд улс орны хөгжил илүү том агууллагатай болсон учир УАА-н Их сургууль гэж илүү их өргөн утгаар нь нэрлэх хэрэгтэй болж байна. Бүх сургууль нэр нэршлээ өөрчилсөн байхад энэ сургууль бөглүү,соёл , хөгжлөөс хоцорсон зэлүүд газрын нөрээр нэрлэгдсээр байх уу? Ер хөгжилөөс хоцорсон хэдэн өвгөд багш нар голдуу хүмүүс ийм нэрэнд дуртай байснаас энэ нэр үлдэж хоцорсон юм.
mash zov naad HERGU ch bil ee naad sda unen davartsan jibuuhai, Ene dornod aimagt bdag heregui erdem shinjilgeenii gazraa tatan buulgaach yu hiideg gazar ym bol