СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-30

Шинэ сайд нар морин цагт тангараг өргөнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдрийн /2022.08.30/ 11:40 цагт эхэлж шинэ сайдуудыг тангараг өргүүлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй.

Тодруулбал, 

1. Эдийн засаг, хөгжлийн яам-Ч.Хүрэлбаатар

2. Гадаад харилцааны яам-Б.Батцэцэг /улирч буй/

3. Сангийн яам-Б.Жавхлан /улирч буй/

4. Хууль зүй, дотоод хэргийн яам-Х.Нямбаатар /улирч буй/

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам-Б.Бат-Эрдэнэ

6. Батлан хамгаалах яам-Г.Сайханбаяр /улирч буй/

7. Барилга, хот байгуулалтын яам-Б.Мөнхбаатар /улирч буй/

8. Боловсрол, шинжлэх ухааны яам-Л.Энх-Амгалан /улирч буй/

9. Зам, тээврийн хөгжлийн яам-Б.Бямбацогт

10. Соёлын яам-Ч.Номин /улирч буй/

11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-Ж.Ганбаатар

12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Д.Сарангэрэл

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-Х.Болорчулуун

14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам-Н.Учрал

15. Эрчим хүчний яам-Б.Чойжилсүрэн

16. Эрүүл мэндийн яам-С.Энхболд /улирч буй/

17. Монгол Улсын Шадар сайд-С.Амарсайхан /улирч буй/

18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга-Д.Амарбаясгалан

19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга-Тодорхойгүй

20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга-Ж.Сүхбаатар

21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга-Б.Бат-Эрдэнэ

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болж буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.74

Ёстой нэг хоолондоо орох шиг болж байна даа өнөө мөнгөгүй засаг мөнгөөр цутгаж байна даа үгүй ядаж аварга маань нэрээ татаж чаддаггүй бас хөөрхөн тендер хусах гээл бүх юм цэвэр гээд байсан одоо намагт унаваа хөөрхий ерөнхий сайдаа солиогүй цагт энэ улс өөдлөхгүй боллоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.