СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

Д.Амарбаясгалан: Төлөөллийн ардчиллыг хангах тал дээр төвлөрч ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Дөнгөж сая бид Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тогтоолыг баталлаа. Өнөөдрийн томилгоонд анхаарал татсан хэдэн томилгоо байна. МАН-ын генсек Засгийн газрын гал тогоог барих нь. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намыг бэхжүүлэх тал дээр Д.Амарбаясгалан гэж хүн тууштай ажиллах юм байна гэж ойлгосон.

Гэвч өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар очих гэж байна. Сүүлийн улс төрийн намуудын гурван удаагийн уулзалт дээр та парламентын ардчиллын талаар байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор энэ тогтоол маань яг энэ асуудлыг хөндөж байна. Та байр сууриа илэрхийлээч. Асуудлаа хэлээд ажлаа хийж байгаа шинэ үеийн улс төрч гэж найдаж байгаа учраас энэ өөрчлөлтийг Та бүгдийг хийгээсэй гэж найдаж байгаа шүү.

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан:

-Т.Доржханд гишүүний асуултад хариулъя. МАН-ын бодлого нэг, тэр дундаа Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Саяны баталсан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсантай холбоотой Засгийн газарт тогтоол болгон очиж байна. Хуулийн хугацаанд хэрэгжүүлж ажиллана.

Парламентынхаа тогтолцоог төгөлдөржүүлэх нь эрх баригч нам, сөрөг хүчин, парламентад суудалтай, суудалгүй намуудад хамаатай гэж харж байна. Юм бүхэн засарч сайжирч, амьдралд нийцэж явах хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийн төлөөллийн ардчиллыг хангаж болох вэ гэх тал дээр тогтож, төвлөрч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.86.82

Дэмжиж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.